“GOT” буюу хаан ширээний тоглоом цуварлаас хамгийн их мөнгө олсон жүжигчин хэн бол ? “Jon Snow”, “Daenerys Targaryen” лав биш


0

“GOT” буюу хаан ширээний тоглоом цуврал өнгөрсөн долоо хоногт дууссан ч хүмүүс энэ талаар ярьсаар л байна. Төгсгөл нь үнэхээр хуваагдмал, маргаантай байсан бөгөөд зарим фэнүүд нь 8-р улиралын ангиудад сэтгэл хангалуун бус байгаа бөгөөд үүнээс улбаалан эцсийн улирлыг дахин сэргээх хүсэлтийг гаргасан бөгөөд зохиогч Жорж Мартин номны төгсгөлөөс өөр байх гэнэ. Гэхдээ бидний өнөөдрийн мэдэх зүйл бол тэдний 9-10 жил дүр бүтээсэн уг киноноос хэдий хэмжээний мөнгө олсон тухай билээ.

15. Nathalie Emmanuel (Missandei) — $1 сая доллар олсон байна.

Боолын амьдарлаас Daenerys-ийн туслах болдог бүсгүйн дүрийг бүтээсэн жүжигчин 3-р улирлаас гарч эхэлсэн бөгөөд тэрбээр нийт 1 сая долларын орлого уг цуварлаас олсон байна.

14. Alfie Allen (Theon Greyjoy) — $2 сая

Theon Greyjoy-ийн дүрд анхны улиралаас хойш гарч эхэлсэн тэрээр анги бүрээс 100,000$ доллар олсон бол нийт цуварлаас 2сая доллар олж чадсан байна.

13. Conleth Hill (Varys) — $2 сая

Британий жүжигчин Conleth Hill-ийн орлого 7-8-р улиралд 100 мянган долларын орлого олжээ. Нийт 2 сая доллар олсон.

12. Gwendoline Christie (Brienne of Tarth) — $3 сая

Англи жүжигчин Gwendoline Christie нь Tarth-ийн Brienne-ийг дүрсэлсэн бүх улирлын туршид 3 сая орчим долларын ашиг олсон байна. Шоуны өмнөхөн жүжигчин тийм ч алдартай байгаагүй гэнэ.

11. Iain Glen (Jorah Mormont) — $3 сая

Шотландын жүжигчин Глен “Game of Thrones” цуварлын ачаар 3 сая орчим долларын орлого олжээ.

10. Isaac Hempstead Wright (Bran Stark) — $4 сая

Исаак Хемпстead Райт буюу жүжигчин Bran Stark тэрээр цуврард оролцож байхдаа 10 настай байсан бол одоо тэрээр 19 настай, Цуврал түүнд 4 сая доллар авчирсан. Сүүлийн 7, 8-р улиралд жүжигчин анги тус бүрээс 175 мянган доллар олжээ.

9. Sophie Turner (Sansa Stark) — $6 сая

Sansa Stark нь шоуны гол дүрүүдийн нэг бөгөөд фенүүдийн дуртай дүр билээ. Жүжигчин Софи Тернер анги бүрээс 175 мянган доллар олж байсан боловч сүүлийн улиралд түүний ашиг орлого нь 210 мянган ам.доллараар болон өссөн байна. Тэрээр нийт 6$ сая доллар олсон байна.

8. Maisie Williams (Arya Stark) — $6 сая

Тэрээр өсвөр наснаасаа цувралд дүр бүтээсэн нэгэн. 8 -р улирлын туршид түүний орлого нэг анги тутамд 150 мянган ам.доллар болж өссөн байна. Одоо тэрээр Game Of Thrones цуварлаас 6 сая доллар олсон байна.

7. Natalie Dormer (Margaery Tyrell) — $6 сая

Тэр 2 -р улирлаас эхлэн цувралд орсон бөгөөд тэр нас барах хүртэл хамгийн сонирхолтой дүрүүдийн нэг байсан. Натали Дормер 6 сая орчим доллар олсон.

6. Rory McCann (Sandor Clegane) — $6 сая

Шоу Шотландын жүжигчин Роран Макканн 6 сая долларын орлого олжээ.

5. Lena Headey (Cersei Lannister) — $9 сая

Лена Хэйди нь 5-н гол дүрүүдийн нэг. Түүний дүр Cersei Lannister нь шоуны гол муу санаатан байж магадгүй юм. Зарим эх сурвалжаас үзвэл 5 жилийн өмнө жүжигчин энэ кинонд анги бүрээс 150 мянган доллар олж байсан бөгөөд дараа нь орлого нь 300 мянган доллар болжээ. Тэрээр зөвхөн 8 -р улирлын ангиудаас 1,2 сая доллар олсон байна.

4. Kit Harington (Jon Snow) — $12 сая

7-р улиралд тэрээр нэг анид 500 мянган доллар олсон бөгөөд 8-р улирлын турш – 1.2 сая доллар олжээ.

3. Emilia Clarke (Daenerys Targaryen) — $13 сая

Тэрээр анги бүрээс 500,000 доллар олдог байсан бол сүүлийн 2 бүлгээс $1 сая доллар анги бүрээс олсон байна.

2. Peter Dinklage (Tyrion Lannister) — $15 сая

Тирион Ланнистерийг дүрсэлсэн Питер Диндллей нь киноны эхлэхээс өмнө алдартай жүжигчин байсан. Гэсэн хэдий ч түүний орлого Лена Хэйдигийн нэгэн адил 150 мянган ам.долларын орлого анги бүрээс олжээ. HBO сувагтай тохиролцсоны дараа энэ хэмжээ 300 мянгад хүрсэн байна.

1. Nikolaj Coster-Waldau (Jaime Lannister) — $16 сая

Jaime Lannister бол 1-р улирлаас хойш фенүүдийн хайртай байсан жүжигчин юм. Данийн жүжигчин Николаж Костер-Вульдугийн орлого энэ удаад хэд хэдэн удаа өсч сүүлийн улиралдаа 1.2 сая долларын ашиг олсон. Coster-Waldau нь Game of Thrones-ийн хамгийн баян жүжигчдийн нэг юм.

Мэдээллийг бэлтгэсэн – Trenmedee.info

Source: Bright Side


МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ SHARE ХИЙЖ БУСДАД ХУВААЛЦААРАЙ

0

Мэдээнд өгөх таны сэтгэгдэл

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
0
love
lol lol
0
lol
omg omg
0
omg
win win
0
win